Нийслэлийн нутаг дэвсгэрт зургадугаар сарын 27-29-ны хооронд согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглох захирамжийг Улаанбаатар хотын захирагч гаргаад байна.

Мөн УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу зургадугаар сарын 28-нд урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа талбайд худалдаа үйлчилгээ явуулахыг хориглоод байна.

Нийслэлийн Засаг даргын гаргасан энэхүү захирамжийн биелэлтэд цагдаагийн байгууллага, дүүргийн Засаг дарга нар хяналт тавин, ажиллана.

Сануулахад, УИХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа зургадугаар сарын 28-ний 07.00 цагаас эхэлж 22.00 цагт дуусна.