Калифорнийн радиологич гэр бүлийнхэнтэйгээ явах үедээ 330 футын хадан цохионоос машинаа санаатайгаар унагасан байна. Тухайн үед түүний эхнэр, 4, 7 настай хоёр хүүхэд машинд байсан. Гэхдээ бүгд амьд үлдсэн.

Дүүргийн прокурорын газраас 42 настай Дармеш Пателийг сэтгэл гутралтай гэсэн дүгнэлт гаргасан байна.Долоо хоногт хоёр удаа эм ууж, зааврыг мөрдөж байгаа эсэхийг харуулах шинжилгээ өгч, архи, хар тамхинаас татгалзаж, жолооны үнэмлэх, паспортоо хураалгахыг тушаажээ.