Хятадын сарны датчик сарны судлагдаагүй алс хэсгээс анх удаа дээж авч эх орондоо буцаж иржээ. “Чанъэ-6” хөлөг хоёр сар орчим хугацаанд эрсдэл дагуулсан үүрэг гүйцэтгэсний эцэст Өвөр Монголын цөлд газардсан.
Хятад бол 2019 онд сарны алс талд газардсан цорын ганц орон юм.Дэлхийгээс алслагдсан тал нь аварга том тогоо, цөөхөн хавтгай гадаргуутай тул хүрэхэд техникийн хувьд хэцүү байдаг.Эрдэмтэд энэ бага судлагдсан талыг сонирхож байгаа бөгөөд энэ нь ус, хүчилтөрөгч, устөрөгчийг олж авах боломжтой мөсний ул мөр агуулсан байж магадгүй гэж судалж байгаа аж.