Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын хяналтын буюу гар тооллого үргэлжилж байгааг мэдээллээ.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Сонгуулийн автоматжуулсан системээр дүнг дамжуулж, өнгөрсөн шөнө 04:20 цагт эцэслэгдлээ. 2,198 хэсгийн хороонд бүгд дүнгээ дамжуулж дууслаа.

Системээр дамжуулсан нийт сонгогчдын ирц 69.4 хувьтай дууслаа. Гадаадад байгаа иргэдийн саналын уг системд нэгтгэгдсэн. Гадаадад байгаа 9,768 хүний саналыг тоолсон.

Энэ удаагийн сонгуульд 1.4 сая сонгогч саналаа өгсөн, ирц сайн байлаа. 2020 онтой харьцуулахад сонгогчдын тоо өссөн. Саналаа өгсөн сонгогчдын тоо буураагүй, өссөн. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцлоо.

Санал хураалт Улаанбаатарт 70 хувь, орон нутагт 60 хувиас дээш ирцтэй дууслаа. Сонгуулийн автоматжуулсан системийн дүн эцсийн дүн болно.

Хуулиар дангаараа сонгуульд оролцож буй нам 4 хувь, хоёр намын эвсэл 5 хувь, гурав болон түүнээс дээш намын эвсэл 7 хувийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно.

Сонгуульд оролцсон 19 нам, хоёр эвслийн хоёр эвсэл нь хоёр намынх учир 5 хувийн босготой.

Намуудын авсан саналын хувь:

  1. МАН 35%
  2. АН 30.1%
  3. ХҮН нам 10.4%
  4. Үндэсний Эвсэл 5.2%
  5. Иргэний Зориг Ногоон Нам 5%-ийн дэмжлэг авсан байна.

Улс төрийн намын хуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилтийг авах эрхтэй болсон. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан 9 нам байна. Үүнд дээрх таван намаас гадна

  1. Шинэ Нэгдсэн Эвсэл 4.8%
  2. Үнэн ба Зөв Нам 2.8%
  3. Иргэний Хөдөлгөөний Нам 1.4%
  4. Бүгд Найрамдах Нам 1.3%-ийн дэмжлэг авчээ.

Гар тооллогыг өчигдөр 23:00 цагийн үед хийж эхэлсэн, дуусаагүй 6-7 газар үлдээд байна, удахгүй дуусна. Гар тооллого дууссан хэсгийн дүн системээр дамжуулсан дүнгээс зөрөөгүй” гэсэн юм.