Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024.06.30-ны өдөр боллоо.
Хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгох тогтоол батлав.
Үнэмлэх гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 12:00 цагт Төрийн ордны Их танхимд болохоор байв. Тэгвэл тодорхойгүй шалтгааны улмаас 14:00 цаг хүртэл хойшилсон гэдгийг СЕХ-ноос мэдэгдлээ.