Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 18-19-ний өдрүүдэд хичээлийн шинэ жилийг угтсан 90 минутын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/174 тушаал, БГД-ийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/283 дугаар захирамжийн хүрээнд Хичээлийн шинэ жилийг угтсан их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан бөгөөд ингэхдээ 2342 аж ахуй нэгж байгууллагад,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам,
- Орон сууцны хороолол доторх зам талбай,
- Сууц өмчлөгчдийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орчны 50м хүртэлх талбайн хөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, үүсмэл цэг үүссэн талбайг цэвэрлэх МЭДЭГДЭЛ хүргүүлээд байсан юм.
Тэгвэл 18-19-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан их цэвэрлэгээнд 2430 аж ахуйн нэгж байгууллагын 5204 ажилтан албан хаагч, 271 СӨХ оролцсон бөгөөд нийт 1240 га талбайг цэвэрлэж, 135 тонн хог хаягдлыг 43 рейсээр ачиж тээвэрлэсэн байна. Мөн СӨХ болон оршин суугчид их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байрны гадна талын хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэлээ.
- Автобусны буудал
Тэмдэг тэмдэглэгээ
Сандал - Саравч
- Хогийн сав
- Цэцгийн мандалын сав зэргийг угааж цэвэрлэлээ.