Баянгол дүүрэгт 2024 онд авто замын 6 багц ажил хэрэгжиж байгаа. Энэ ажлын хүрээнд нийт 12 байршилд 10.8 км авто зам хийх юм. Одоогоор гүйцэтгэгч шалгараагүй нэг багц ажил байна гэсэн мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө. Авто зам хийгдэж буй байршлууд:
Мөн энэ онд дүүрэгт 6 байршилд 6,562мкв талбайд авто зогсоолын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 5-р хороо, 2, 3-р байрны баруун талын авто зогсоолыг хийж байна. Түүнчлэн 7-р сарын 26-аас 8-р сарын 26-нд хоёр үе шаттай шарилж, устгалын ажлыг зохион байгуулах бол хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор их цэвэрлэгээг хийнэ.
