Монголын Үлгэр Жишээ Эмэгтэйчүүдийн томоохон төлөөлөл түүнийг хийсэн бүтээсэн ажил амжилтуудын нэг нь Монголын телевизийн салбарт шинэ өнгө төрх, өвөрмөц хэв маягийг бий болгож, олон мянган хүний зүрх сэтгэлд хүрсэн хүн бол Н.Нандинцэцэг юм. Тэрээр 2010-2015 оны хооронд Монголын анхны энтертайнмент ток шоу болох “Нандиагийн Ток Шоу”-г санаачлан зохион байгуулж, нийт 180 дугаар бэлтгэн, 7000 гаруй үзэгчийг шууд оролцуулаад зогсохгүй, олон улсын түвшинд нэвтрүүлгээ хүргэж чадсан Монголын телевизийн салбарын манлайлагчдын нэг юм.

“Нандиагийн Ток Шоу” нь олон нийтэд чөлөөт яриа өрнүүлж, сонирхолтой, илэн далангүй контентыг хүргэдэг байсан бөгөөд улс төр, урлаг, боловсрол, сэтгэл судлал зэрэг салбарын нөлөө бүхий хүмүүсийг урьж оролцуулдаг байв. Түүний шоуны форматыг Опра Уинфригийн алдарт ток шоутай зүйрлэж болох бөгөөд үзэгчидтэй ойрхон, тэдэнд сэтгэлд хоногших өвөрмөц ярилцлага өрнүүлдэг байлаа.

  1. Инновацын Манлайлагч — Олон Улсын Тавцанд Монгол Нэвтрүүлгийг Хүргэсэн нь:

Н.Нандинцэцэгийн бас нэгэн онцлох амжилт бол “Нандиагийн Ток Шоу”-гийн олон улсын тусгай дугааруудыгАНУ, Турк, Өмнөд Солонгос зэрэг улсад бэлтгэн хүргэсэн явдал юм. АНУ-д зохион байгуулсан дугаар нь тухайн долоо хоногийн хамгийн их үзэгчтэй контент болж, олон нийтийн анхаарлыг татаж байв.Энэ алхам нь Монголын телевизийн түүхэнд шинэ хуудас нээж, үндэсний контентыг олон улсын тавцанд хүргэх боломж байгааг баталсан юм.

  1. Хүмүүнлэгийн Үйлсийн Манлайлагч

Н.Нандинцэцэгийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь түүний амжилтын бас нэгэн чухал хэсэг юм. Тэрээр олон хүний амьдралыг өөрчилж, бусдад боломж олгосон бодит үйл ажиллагаануудыг санаачилж, зохион байгуулж байсан.

  • Ариунсанаагийн төлөө хандивын аян (2022)
  • Маргад хүүгийн төлөө хандивын аян (2012)
  • “Дулаахан Зүрх” хандивын аян (2006-2008)
  1. Боловсролын Манлайлагч — “Мастер Сургалтын Төв”

2020 онд Н.Нандинцэцэг нь өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор “Мастер Сургалтын Төв”-ийг байгуулсан. Энэхүү төв нь хувь хүний хөгжил, манлайлал, хувийн өнгө төрх, сэтгэл зүй, эрүүл мэнд зэрэг олон чиглэлээр сургалт явуулж, Монголын иргэдийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

  • “Өнгө ба Дүр Төрх” сургалт
  • “Бие, хэл, сэтгэлийн эрүүл мэнд” сургалт
  • “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сургалт

Н.Нандинцэцэг бол Монголын телевизийн салбарын шинэчлэгч, хүмүүнлэгийн үйлстэн, боловсролын салбарт манлайлагч бөгөөд түүний бүтээсэн зам мөр нь олон мянган хүний амьдралд гэрэл гэгээ авчирч, тэдний урам зоригийг сэргээж чадсан.

“Нандиагийн Ток Шоу”-гоороо дамжуулан нийгэмд эерэг хандлага түгээж, Монгол телевизийн салбарт шинэ өнгө төрх, цоо шинэ шалгуур босгыг тавьж  чадсан нь түүнийг салбартаа манлайлагчдийн нэг гэдгийг батлан Монгол улсын төрийн шагнал болох Алтан гадас одон, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан зэрэг төрийн дээд шагналуудаар шагнагдаж байсан нь батлан харуулах болно.

Эмэгтэй хүн эх хүн гэдэг утгаараа хүмүүнлэгийн үйл ажиллагааг тасралтгүй санаачлан зохион байгуулж элэг нэгт  Монгол үндэстний эв нэгдлийг бий болгож, олон сар шаналан буй хүнд өвчтэй хүмүүсийн амьдралд гэрэл асааж өөрчлөлтийг хийсээр ирсэн нь олон нийтэд түүнийг “Зүрхэнд Гэрэл асаагч” хэмээн нэрлэгдэх шалтгаан болжээ.