Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ?
• 0-18 насны хүүхэд
• Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
• Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
• Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
• Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
• Ял эдэлж байгаа зэрэг иргэд тус тус хамаардаг.
 Та И-Монголиаг ашиглан ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авсан тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдолоо илгээх боломжтой.