Цахим залилангийн гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд найман их наяд ам.долларын хохирол учирсан байна. Энэ он гарснаас хойш 24.800 гаруй хэрэг бүртгэгдсэн.Залилах гэмт хэрэг 7063 болж нийт гэмт хэргийн 28%-ийг эзэлж байна. Цахим орчинд 4095 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Мөрийтэй тоглоомын вэб сайтад иргэд орж тоглон залилуулах гэмт хэрэг эрс нэмэгдэх болсон. Тиймээс цахим залилангаас болгоомжлохыг анхааруулж байна.