Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 15-17 м/с хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, +15…+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.