Баянгол дүүрэг. 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд гал гарч байна гэсэн дуудлагыг 2024.09.19-ний өдрийн 19:39 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:50 цагт очиход иргэн А-ийн гал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 3 иргэнийг аюулгүй газарт гаргасан бөгөөд гал түймэрт иргэн Н/32 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсныг Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.