Өнөөдөр: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +7…+9 градус дулаан байна.
