Чингис хот-Норовлин сум чиглэлийн хучилттай авто замын үргэлжлэл “Багц-1” буюу 68.6 километрын үлдэгдэл 16.8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ.

Тус замын далан суурийн өргөн 11 метр, асфальтбетон хучилтын өргөн найман метр, зорчих хэсгийн өргөн долоон метр урттай юм. Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40 мм, өнгө асфальт бетон 30 мм, хөвөөний өргөн 1.5 метр аж.

Нийтдээ 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, гурван ширхэг төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр хоёр ширхэг, 15 у/м дам нуруутай гүүр нэг ширхэг баригджээ.

Замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” ХХК ажилласан бол зураг төслийг “Мон-Аз” ХХК хийж гүйцэтгэжээ.