Баянгол дүүргийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн II хэлтсээс Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.