О.Болормаа нь 1969 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1977-1987 онд Сүхбаатар дүүргийн 45 дугаар дунд сургуулийг, 1987-1989 онд Улаанбаатар хот дахь Сувилагчийн сургуулийг Сувилагч мэргэжлээр, 1993-1997 онд Улсын багшийн их сургуулийг Хятад хэлний багш, орчуулагчийн мэргэжил эзэмшиж, 1999-2001 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд Хэл шинжлэлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм.
Бидний хамтран зүтгэгч О.Болормаа нь эрүүл мэнд, боловсрол болон Нийслэл, Дүүргийн төр захиргааны байгууллагад 22 жил ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн бөгөөд
- 1989-1994 онд Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторид сувилагч
- 1999-2001 онд СБД-ийн 31-р дунд сургуульд Хятад хэлний багш
- 2001-2007 онд Чингэлтэй дүүргийн ТЗУХ, 1-р хороонд зохион байгуулагч
- 2007-2008 онд Нийслэлийн Улаанбаатар чуулгын даргын туслах, хүний нөөцийн ажилтан
- 2009-2019 онд БГД-ийн ЗДТГ, 18-р хорооны Нийгмийн ажилтан, зохион байгуулагч,
- 2019 оноос БГД-ийн ЗДТГ, 6-р хорооны Зохион байгуулагчаар одоог хүртэл ажиллаж байв.
О.Болормаагийн эрүүл мэнд, боловсрол болон Нийслэл, Дүүргийн төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй, хамт олноо манлайлж ажилласныг төр засгаас өндрөөр үнэлж, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, “Ардын хувьсгал-90” медаль, Нийслэлийн 375 жилийн ойн медаль, ХАХНХ-ын яамны “Хүндэт жуух бичиг”, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж байв.
Таны эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх тань бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно. Та минь эх дэлхий, амар амгалангийн орноо тайван нойрс доо.