Өчигдөр буюу лхагва гарагт Энэтхэгийн өмнөд хэсэгт хүчтэй борооны улмаас үерийн түвшинг давж баригдаж буй долоон давхар барилга нурж, таван ажилчин амиа алдаж, гурван хүн дарагджээ. Гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах баг одоогийн байдлаар 13 хүнийг аварсан гэж гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Түүнчлэн Энэтхэгийн мэдээлэл, технологийн төвүүдийн нэг болох Бабусапаля дүүргийн барилга мягмар гарагт бүхэлдээ нурсан байна. Нурсан шалтгааныг судалж байгаа аж.
БНЭУ-д зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл борооны улиралд ийм осол гарах нь түгээмэл. Дүрэм журмын хэрэгжилт хангалтгүй, чанар стандартын шаардлага хангаагүй материал ашиглах, зөвшөөрөлгүй нэмэлт давхар нэмж хийх зэрэг нь барилга байгууламжийн нуралт үүсэхэд нөлөөлдөг байна.
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: reuters.com