Турк улсын цаг уурын байгууллагаас энэ сарын 22-ны өдрөөс буюу өнгөрсөн мягмар гарагаас эхлэн Самсун, Орду, Гиресун, Трабзон, Ризе зэрэг долоон хотод шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаж, Гүмүшхане, Артвин хотуудад аадар бороо орохыг анхааруулжээ.

Турк улсын өвлийн улирлын дундаж температур +2C-+6C хэмийн хооронд байдаг байна. Гэтэл -8С хэмд хүрч цочир хүйтрэн уулархаг нутгаар 50-100 см зузаантай цас орсон байна.

Байгалийн гаралтай гамшигт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэг болон хот хоорондын замуудыг хаасан байна. Цасанд боогдсон оршин суугчдад яаралтай тусламж үзүүлэхээр аврах багийнхан ажилласан талаар мэдээлжээ.

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Эх сурвалж: watchers.news