Энэ оны долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, “Монголын радио”-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан.
Осол гаргасан жолооч нь согтуу байсныг цагдаагийн байгууллагынхан мэдээлдэг.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн согтуу жолоочид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болов. Шүүгдэгчийн зүгээс “Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан бол мөн түүний өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасныг үндэслэн ирэх сарын 8-ны 09:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.