ХҮН намын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Найдалаа “ХҮН намаас улсын төсвийг танаж, хэрэггүй зардлыг бууруулах ёстой гэдэгт санал нэг байгаа. Төсвийн бодлогын байнгын хороонд ХҮН намын гишүүд санал оруулж, улсын төсвийг тодотгоё гэсэн. Одоо байгаа улсын төсвийг эргэн харж, дахин батлах ёстой. Процессын хувьд төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг үргэлжилж буй энэ үед улсын төсвийг татах боломжгүй. Гишүүд өмнө нь саналаа хэлж, байр сууриа илэрхийлдэг хуультай зүйл юм. УИХ-ын тогтоол өнөөдөр гарна. Тогтоолоор улсын төсвийн тодотголын 2024 ондоо багтаан, оновчгүй зардлаа хасна. Энийг ХҮН намын гишүүд санаачлан, дэмжиж байгаа.
Шинэ парламентын анхны улсын төсөв. Улсын төсвийг боловсруулахад боодог, зохиодог, баталдаг, хэлэлцдэг, хянадаг процессыг УИХ болон Засгийн газрын түвшинд дахин засах шаардлага байна. Ирэх жилүүдийн төсөв дээр маргаан гарах ёсгүй.
Төсвийг хэн боловсруулах ёстой юм бэ гэдэг бодлого нь эхлээд батлагдах ёстой. Сангийн яам уу, Засгийн газар уу, Эдийн засаг, хөгжлийн яам уу гэдэг бодлого нь батлагдах ёстой. УИХ-ын Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй. Гэтэл энэ институцийг УИХ хангалтгүй ашиглаж байна. Бид УИХ-ын 2024-2028 онд ажиллах ажиллах стратеги төлөвлөгөөг батлахад санаагаа оруулсан байгаа” гэсэн юм.