Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 10 дугаар багийн “Хар-Ороомог” гэдэг газар энэ сарын 9-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор адуундаа яваад сураггүй болсон, унаж явсан морь нь “Ховд” голын эргээс олджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 100 км замыг туулан 20:30 цагт очиж тус аймгийн Улаангом сумын харьяат иргэн Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.