Монголын хамгийн шилдэг сургалтуудын нэг болох “Мастер сургалт” цахим сургалтын төв нь телевизийн хөтлөгч Н.Нандинцэцэгийн удирдлаган дор олон талын сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Мастер сургалтын төв нь 2020 оноос эхлэн олон нийтийн ярианы урлаг, илтгэх ур чадвар, цахим орчинд зөв ярих зэрэг чиглэлээр сургалтуудыг амжилттай зохион байгуулсаар ирсэн. Түүнчлэн, эдгээр сургалтууд нь оролцогчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, үзэгчдэд илтгэгчийн дүр төрхийг сайжруулах, мэдээллийг зөв, ойлгомжтой, үр дүнтэй хүргэхэд туслах зорилготой. Тус сургалтын төв нь мөн онлайнаар хичээлээ амжилттай явуулснаар, оролцогчид дэлхийн өнцөг булан бүрээс хичээлд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх боломжтой болсон юм.

Та ямар салбарын мэргэжилтэн гэдгээс үл хамааран хувь хүний амьдралд ярих урлагыг эзэмших, өөрийгөө бусдад товч тодорхой ойлгуулах гэдэг хамгийн чухал харилцааны ур чадвар байдаг билээ. Мастер сургалтын төв нь Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Ш. Гүрбазар, сэтгүүлч, яруу найрагч П.Одгэрэл, мөн телевизийн хөтлөгч, сэтгүүлч Н.Нандинцэцэг зэрэг нэртэй мэргэжилтнүүдтэй хамтран ярих ур чадварыг хөгжүүлэх сургалтуудыг тасралтгүй шат дараалалтайгаар зохион байгуулсаар байна. Тухайлбал,

  • Ярих урлаг ба Оюуны соёл сургалт нь оролцогчид ярих урлаг, оюуны соёл, нийгмийн харилцаанд хэрхэн зөв, эерэг хандлагатай хандах талаар үнэтэй мэдлэг олгодог.
  • Public Speaking буюу олон нийтийн өмнө ярих ур чадвар хөгжүүлэх сургалт нь хувь хүнд олон нийтийн дунд өөртөө хэрхэн итгэлтэй, бодитой, сонирхолтой байдлаар илтгэх ур чадварыг эзэмшүүлэх зорилготой
  • Цахим орчинд цэгцтэй зөв ярих ур чадвар сургалт нь цахим орчинд хэрхэн зөв, тодорхой илтгэл тавих, өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах, боловсон соёлтой үг хэллэгийг хэрхэн ашиглах талаар суралцах боломжийг олгодог. Өнөөдөр цахим орчинд илтгэх ур чадвар нь инфлүнсэр , бизнесмен, мэргэжилтнүүдийн хувьд чухал шаардлага болж байгаа төдийгү нийгмийн харилцаанд орох, мэдээлэл дамжуулах хамгийн том платформ нь  болсон гэдэгтэй маргах хүн үгүй байх.

Эдгээр сургалтууд нь оролцогчдын харилцааны ур чадварыг хөгжүүлж, илтгэгчийн дүр төрхийг сайжруулан, хувийн болон мэргэжлийн салбарт нь амжилт авчирдаг гэдгээрээ танигдсан. Мастер сургалтын төв нь сургалтуудаараа хувь хүний хөгжлийг дэмжиж, амьдралд шинэ боломжуудыг нээхэд оролцогчдод туслах, зөвхөн ярих ур чадвар гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө хэрхэн илэрхийлэх, мэдлэг, мэдээллийг зөв, тодорхой хүргэх чиглэлд амжилттай хувь нэмэр оруулсаар ирсэн. Цаашид тус төв нь олон хүнд өөрчлөлт авчрах, амжилттай харилцааг бий болгох болон хувь хүний амьдралд үнэ цэнэтэй мэдлэг олгох сургалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулах болно.