Улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хорооны тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр гутгаар байрт шалгарлаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, 57 кг-ийн жинд ОУХМ Э.Мичидмаа нар алт, эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ОУХМ Б.Мишээлт мөнгө, 50 кг-ийн жинд спортын мастер Л.Даваадорж, 55 кг-ийн жинд ОУХМ Д.Ганболд нар хүрэл медалийн эзэн боллоо.
Энэ сарын 13-17-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд 37 байгууллагын 170 гаруй тамирчин оролцож, жин тус бүрээр аваргуудаа тодруулсан байна.