Сар шинийн баярын өдрүүд амралтын өдөр таарч байгаатай холбоотой амралын өдрийг сунгах санал цахим орчинд хөврөх болсон.
Тэгвэл эл асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өөрийн нүүр хуудаснаа “Жиргээчдэдээ амралтын өдрийн мэнд хүргэе. Цагаан сарыг олон хоног, цөөн хоног амраая гээд хэлэлцүүлэг өрнөж байх шиг байна. Олон хоног амарвал ахмадуудад илүү ачаалал болно. Мөн хувийн хэвшлийнхэнд алдагдал авчирна. Миний хувийн бодол шүү” гэв.