Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багийн “Мөнгөн давалгаа” гэдэг газар Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан 6 зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, урд 2 дугуй нь мөсөнд цөмөрч оржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргасан.