Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Майхны хөндий” гэдэг газар энэ сарын 3-ны өдрийн 11:32:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.