Цагдаагийн албан хаагчаар ажиллаж байсан 34 настай эрэгтэй гурван хүүхдийн хамт нас барсан хэрэг энэ сарын 5-нд гарсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах айлын гэр шатаж, дотор нь байсан дөрвөн иргэн нас барсан байдалтай байсан гэх мэдээлэл бий.

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.