Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат баг ‘‘Бор толгой’’ гэдэг газар  Алдархаан сумаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн автомашин голын мөс цөмөрч явах боломжгүй болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Bongo” загварын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргаж, хүлээлгэн өгсөн.