Эрдэнэс Тавннтолгойн 1072 ширхэг хувьцааны мөнгийг сар шинийн өмнө олгох эсэх нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа билээ.
Эрдэнэс Тавантолгой компанийн гуравдугаар улирлын тайлан гарсан бөгөөд хуулиар аудитын тайлан баталгаажсаны дараа 50 хоногийн дотор ТУЗ цэвэр ашгаасаа хуваарилах шийдвэрээ гаргах учиртай аж.
Хуулиараа 19-нөөс өмнө ТУЗ хуралдах ёстой. ТУЗ-ийн хуралдаанаар ногдол ашгийг хэзээ болон бүтэн олгох уу, хувааж олгох уу гэдгийг эцэслэх юм байна.