Нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Ард санхүүгийн нэгдэл гэх мэт найман байгууллагын төлөөлөл мэдэгдэж эхэлсэн.

Тодруулбал, “Ард иргэд, албан байгууллагууд 25 хувийн шимтгэл төлж байна. Аж ахуйн нэгжүүд татвар өрийн дарамтад орсон. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байна. Шинээр бизнес эрхлүүлэх боломж Монголд алга. Найман дэлгүүр нээх гэж найман сар хүлээж байна. Нийт 331 гэрээ, 232 дүгнэлт, 264 бүртгэл гээд төрийн нэхдэг зөвшөөрөл, бичиг баримт олон огт багасахгүй байна. Нийт зөвшөөрлийн 50 хувийг хүчингүй болгох хэрэгтэй. Цаашид хуулиас давсан зөвшөөрлийн 50 хувийг хүчингүй болгох шаардлагатай байна” гэжээ.

Харин иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтан дангаар хариуцан төлөх ёстой гэсэн зарим аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг хүлээн авахгүй гэдгээ хэлж байгаа юм.