Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. Нийслэл, орон нутгийн сурагчдын амралт бага зэргийн ялгаатай товлогдсон. Бие даалтын долоо хоног нийслэлд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4 хүртэл үргэлжлэх бол орон нутагт сурагчид гуравдугаар сарын 24-нөөс 28 хүртэл амрах аж.