Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Баянгол” гэдэг газар мөс цөмөрч суудлын автомашин суужээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөсөнд цөмөрч суусан байсныг ажиллаж татан гаргасан.