Сэлэнгэ аймаг, Орхон сум. Бэлэндалай багийн ‘’Ар булан’’ гэдэг газарт иргэн Б нь суудлын автомашинтай Орхон голын усанд осолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид болон хүч нэмэгдүүлэн Сайхан сумын мэргэжлийн ангийнхан 3.5 тн-ийн даацтай өргөгч автомашинтай очиж голын усанд живсэн “Хьюндэй Соната-6” загварын суудлын автомашиныг 2 метрийн гүнээс татан гаргажээ. Машины бүхээг дотор нь Орхон сумын харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-ын цогцос байсныг сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.