Сар шинийн баярын өдрүүд амралтын өдөр тохиож, шинийн 4-ний даваа гарагаас ажил эхлэх талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн.

Тэгвэл зарим их сургууль шинийн 4,5-ны хичээлийг цахимд шилжүүлэхээр дотоод журамдаа өөрчлөлт оруулжээ. Тухайлбал,  Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль дотоод зохицуулалтаар битүүний өдөр оюутанд чөлөө олгох, шинийн 4,5-ны хичээлийг оюутнуудын хүсэлтийг харгалзан ийнхүү зохицуулахаа мэдэгдээд байна.

Оюутнууд Даваа, Мягмар гарагийн хичээлийг цахимд шилжүүлэх, дараа нь нөхөж оруулах санал, сургуульдаа гаргаад байсан юм.