Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн ‘’Баруун өлөнт” автозамын гүүрнээс суудлын автомашин унаж 2 зорчигч автомашины төмөр хийцэд хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Crown” загварын суудлын автомашин 4 зорчигчтой гүүрний баруун талын жалга руу унаж, 2 иргэн автомашины арын суудалд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.