Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ланз багийн “Уулын тал” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Тус сумын мэргэжлийн анги, тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ерөөлт-3” ХХК-ийн нүүрсний уурхайн ажилчид, орон нутгийн иргэд ажиллан 16:30 цагт түймрийг цурамд оруулан, 17:15 цагт бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 150 га талбай өртөж шатсан.