“Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” нүүр ам судлалын үндэсний II зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.
Тус зөвлөгөөнд хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд дахь сайн туршлагуудыг танилцууллаа.
Боловсролын салбар дахь шүд арга хэмжээний хүрээнд шүд, амны хөндийн эрүүл мэндийн сургалт, дэмжих үйл ажиллагааг 885 сургууль зохион байгуулж…
- сургалтад 712905 сурагч
- үзлэгт 562735 сурагчийг хамруулжээ.
Үзлэгт хамрагдсан сурагчдаас 120350 сурагч шүдээ эрүүлжүүлсэн бөгөөд шүдээ угааж хэвшсэн бага ангийн 58331, дунд, ахлах ангийн 21411 сурагч, Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд 285733 эцэг эх, асран хамгаалагчид дэмжиж ажилласан байна.
Мөн сургууль бүр сурагчдын тоо, онцлог, байрын тоо зэргээс хамаарч 178 сургууль шүд угаах цагийг зохион байгуулж, 193 сургууль шүд угаах цэгтэй болсон бөгөөд шинээр 66 сургууль 128.215.000 төгрөгийг сургуулийн нөөц, төсөл хөтөлбөр, орон нутгийн төсөв, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэгтэйгээр зарцуулан зохион байгуулсан байна.
САЙН ТУРШЛАГУУД…
Сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөр, “Сүү” хөтөлбөрийн үйл ажиллагаатай сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийг хамгаалан зөв дадал хэвшилтэй болгох, шүд угаах цагийг уялдуулан зохион байгуулсан талаар болон шүд угаах орчинг ангидаа бий болгох;
“Оо”-гүйгээр угаах аргачлал, алимаар шүд цэвэрлэх аргачлал зэргийг туршиж хэрэгжүүлсэн туршлага;
Сургуулийн эрүүл мэндийн зөвлөл, шүдний эрүүл мэндийн зөвлөл, сурагчдын эмч бүлгэм ажиллуулж байгаа туршлага;
Сурагчийн эрүүл мэндийн дэвтэр ашиглан хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг эцэг эх, асран хамгаалагчдыг үүрэгжүүлж ажилласан туршлага;
Эрүүл мэнд, хүн орчин,биологи, хими зэрэг хичээлүүдийн эрүүл мэндийн чиглэлийн агуулгаар “Сургалтын агуулгыг интеграцчилсан ухагдахуун, үйлээр дамжуулан хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг судалсан”, амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч цаашлаад сургуулийн түвшинд хэрэгжүүлэх талаар болон орон нутгийн түвшин төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан дэмжиж хамтран байгаа талаар олон сайн туршлагуудыг Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Орхон, Төв аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 37, 131, Орос 3-р сургуулийн жишээн дээр танилцууллаа.