/Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүргэх зөвлөмж/

Эцэг эх, асран хамгаалагч та хүүхэдтэйгээ эергээр ярилцах нь хүүхэд бусадтай эелдэг харилцаж, ойлголцож, өөрийн үзэл бодлыг зөвөөр илэрхийлж сурах, бусдыг сонсдог дадалтай болоход нөлөөлдөг байна.
  • Хүүхдээ анхааралтай сонсоорой, түүнийгээ илэрхийлээрэй /толгойгоо дохих, инээмсэглэх …/
  • Тулгамдаж буй асуудлынх нь тухай ярилцаж, хэрхэн шийдвэрлэх алхмуудын талаар хамтдаа ярилцаарай.
  • Өөрийнхөө биеийн хэлэмжинд анхааралтай байж сэтгэл хөдлөл мэдрэмжээ зөвөөр илэрхийлэхийг хичээгээрэй. /хоолойны өнгөнөөс харилцаа шалтгаалдгийг санаарай/
  • Хүүхдээ шүүмжлэхээсээ өмнө тэдний сайн, сайхан зан чанар, давуу тал, хийсэн зөв үйлдэл, гаргасан амжилтынх нь тухай эхлээд ярилцаарай.

 НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол улсад /2020 он/ хийсэн “Хүүхдийн нийгэм-сэтгэлзүйн асуудлын” судалгаагаар гэр бүлийн харилцаа нь хүүхдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжид шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ.