Швейцарь улсын Сант Морицд хотноо 2025 оны 03 дугаар сарын 16-30-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Снөүбоард, фрийстайл, чөлөөт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзориг өрсөлдөж байна
Энэхүү тэмцээнд 40 орны 1500 тамирчин оролцож байгаа ба Г.Ганзориг нь параллель слалом, параллель жиант слалом төрөлд 21 орны 58 шилдэг тамирчидтай хурд, хүчээ сорих гэж байгаа билээ.
Өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар 20-ны өдөр тус тэмцээний параллель жиант слалом төрөлд 21 улсын 52 эмэгтэй тамирчин, 23 улсын 58 эрэгтэй оролцсон юм.
Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч Б.Бадраа тэргүүтэй дасгалжуулагч Г.Баттулга, МҮШБ-ийн Снөүбоардын тамирчин Г.Ганзориг нар оролцож байна багт баярыг хүргэж, амжилт хүсье.