Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхчүүдийн шагайн харвааны тэмцээн болж, цуваа харвааны төрөлд Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ. Удаах байранд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Л.Жамбал орсон байна.
Мөн багийн харвааны төрөлд улсын арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт Даншиг” баг тэргүүн байр, Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг дэд байр, улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байрт шалгарчээ.