Монгол, Орос улс олон жилийн турш найрсаг, түншлэлийн харилцаатай байж ирсэн билээ.
Ард түмний соёл хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэх зорилгоор ОХУ-тай хамтран ажиллах санаачилгын Монголын төв мэдээллийн орон зайг бүрдүүлснээр XX зууны Оросын суут хөгжмийн зохиолч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, М.И.Глинкийн нэрэмжит Төрийн шагналт багш Д.Д.Шостакович болон XIX-XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолч А.П.Бородины нэрэмжит Олон улсын хөгжмийн анхдугаар уралдаанд Эх орноо төлөөлөн оролцсон хөгжимчдийг дэмжиж ажиллав.
Дөрвөн насны ангилал, найман номинацид явагдсан Олон улсын уралдаануудад Монгол Улсаас анх удаа уран бүтээлчид оролцсон нь Монгол Улсын Консерваторын Морин хуурын тэнхимийн оюутан, сурагч Монгол, Өвөрмонголын хуурчид, Үндэсний хөгжмийн тэнхимийн эвэр бүрээчид, ёочин хөгжимчид, Сонгодог хөгжмийн тэнхимийн хийлчид боллоо.
Тэд дундаас “Ардын хөгжмийн зэмсгүүд” төрөлд 14-18 насны ангилалд мэдүүлсэн Баасанцэрэнгийн Хатансаран гэх ёочин охин XX зууны Оросын суут хөгжмийн зохиолч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, М.И.Глинкийн нэрэмжит Төрийн шагналт багш Д.Д.Шостакович болон XIX-XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолч А.П.Бородины нэрэмжит Олон улсын хөгжмийн анхдугаар уралдаануудад хошой ТЭРГҮҮН байрын шагналтнаар нэрлэгдлээ. Б.Хатансарнай нь ОХУ-ын Санкт-Петербург хотноо явагдсан А.П.Бородины нэрэмжит Олон улсын хөгжмийн анхдугаар уралдаанд Тэргүүн байр; Д.Д.Шостаковичийн нэрэмжит Олон улсын хөгжмийн анхдугаар уралдаанд Дэд байрын эзнээр тодроод буй үндэсний хөгжмийн “Талын Монгол” хамтлагийн хөгжимчин юм.
Тэгвэл, түүнтэй МУК-ийн нэг тэнхмээс “Ардын хөгжмийн зэмсгүүд” төрлийн “19 хүртэл ахлах нас-мэргэжлийн хөгжимчид” ангилалд ОХУ-ын тэргүүлэх Хөгжмийн Академиуд хийгээд Соёлын ордонууд, хөгжмийн сургуулиуд, дэлхийн сонгодог хөгжмийн шилдэгт тооцогддог Оросын томоохон театруудын мэргэжлийн, архаг хөгжимчидтэй өрсөлдсөн ёочин Буян овогтой Гэрэлмаа Д.Д.Шостаковичийн Анхдугаар уралдааны Тэргүүн байр, А.П.Бородины нэрэмжит Олон улсын хөгжмийн анхдугаар уралдааны Дэд байрын шагналтнаар өргөмжлөгдснийг энд дуулгахад нэн таатай байна.
Б.Харансаран, Б.Гэрэлмаа нарыг энэхүү уралдаануудад амжилттай оролцоход Монгол Улсын Консерваторын Үндэсний хөгжмийн тэнхимийн ёочин хөгжмийн багш МУСТА Б.Болорцэцэг, концертмейстер багш МУСТА Ж.Ариунзаяа нар хичээл зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийлье.
Сонирхуулахад, Бүгд Найрамдах Башкортостан улсын Ардын жүжигчин, ОХУ-ын Гавьяат жүжигчин, Башкирын Дуурь, бүжгийн эрдмийн театрын Уран сайхны удирдаач, Бүгд Найрамдах Башкортостан улсын Ерөнхийлөгчийн соёл, урлагийн зөвлөх Аскар Абдразаков тэргүүтэй олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ОХУ-ын Гавьяат жүжигчид, ОХУ-ын соёл, урлагийн тэргүүлэх байгууллагуудын зүтгэлтнүүд, Москвагийн П.И.Чайковский, Гнесиныхны нэрэмжит болон Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын Консерваториудын профессорууд, Мариинскийн театр, Д.Д.Шостаковичийн нэрэмжит Санкт-Петербургийн филармонийн Тэргүүн гоцлоочдын өргөн бүрэлдэхүүнтэй ажиллалаа .
Ташрамд, XX зууны Оросын суут хөгжмийн зохиолч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, М.И.Глинкийн нэрэмжит Төрийн шагналт багш Д.Д.Шостакович болон XIX-XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолч А.П.Бородины нэрэмжит Олон улсын хөгжмийн анхдугаар уралдаануудад хошой ТЭРГҮҮН байрын шагналтан Баасанцэрэнгийн Хатансаран, морин хуурч О.Өнөболд нарын тоглолт нь энэ сарын 31-ний орой 18.30 цагаас Монгол Улсын Филармоний танхимд болох юм байна. Тоглолтын удирдаачаар Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Түвшинсайхан Маэстро ажиллах бөгөөд МУ-ын Морин хуур найрал, МУ-ын Филармонийн хөгжимчид, МУК-ын оюутнууд хамтран тоглох юм байна.