Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн “Хаяа” гэдэг газар  хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2025.04.01-ний өдрийн 13:11 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 13:40 цагт цурамд оруулан, 15:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 8 га талбай өртөж шатсан.