Нүүрсний гэх хэргээр шалгагдаж байгаа Д.Наранхүүг эх оронд нь авчрахаар болсон гэх мэдээлэл бий. Хятад улсад зүсээ хувирган орогнож байгаа Д.Наранхүүг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдтэй холбон мэдээлж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Сүүлийн үед нэр бүхий сайтуудаар БНХАУ-д саатуулагдсан Наранхүү гэдэг хүнтэй холбож намайг хамтран нүүрс зөөдөг байсан гэх худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байна.

Надад энэ хүнтэй холбоотой ямар ч бизнесийн үйл ажиллагаа байхгүй бөгөөд АТГ энэ асуудлаа хурдан шалгаж үнэнийг тогтоож олон нийтэд мэдэгдэнэ үү. Асуудал тодорхой болоод ирэхээр айж сандарсан нүүрсний жинхэнэ хулгайчдад хандаж хэлэхэд надруу чиглэсэн энэ кино зохиол, захиалгат нийтлэлээ одоо зогсоо” гэжээ.