Төв аймаг, Сэргэлэн сум. Хайрхан багийн “Долоон” гэдэг газарт зам, тээврийн осол болж автомашины эд ангид 2 хүн хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 26 км замыг туулан очиход Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Hijet Truck” загварын бага оврын ачааны автомашин /2 зорчигчтой/, иргэн Б-ын “HFC” загварын том оврын ачааны автомашин /3 зорчигчтой/-ны араас мөргөж иргэн Б/48 настай, эрэгтэй/, Б /38 настай, эрэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.