Сүхбаатар дүүрэг. 16 дугаар хорооны “Дарь-Эхийн станц”-ын автобусны буудлын авто зам дагуу бохирын шугамын хоолойн холболт хийж байсан 1 хүн шороонд дарагджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 17:42 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан Б/47 настай, эрэгтэй/ нь 4 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдсан байсныг ажиллаж гарган нийслэлийн Яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.