Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоу нэвтрүүлгийн оролцогч Ж.Энххүслэн өөрийнх нь хуучин найз залуу хүчирхийлэл үйлддэг гэх утга бүхий зүйл ярьсан.
Үүнтэй холбоотойгоор түүний найз залуу байсан Комедиан Баяраа цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлж, хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.
Тэрбээр “Хүн итгэмээр зүйл яриарай. Миний хүмүүжилд эмэгтэй хүнд гар хүрэх гэдэг зүйл байхгүй шүү. Зөрөхдөө өөр лүү чинь харсан хүнийг хараад уурладаг гэнэ үү. Броо чи өөрийгөө юу гээд бодчихсон юм бэ. Чи яахаараа найзуудтайгаа уулздаг юм гээд хана руу шиддэг гэнэ үү. wtf. Чи одоо Ларьдма гээд кино ярьж байгаа юу? Би хэдий циркчин ч гэлээ өөр шигээ хүнийг хана руу шидлээ юу. Ядаж логикоор бод. Би 181 см, чи 182 см шдээ.Би уурлахаараа хашхичиж, юм хум сүйтгэдэг хүн биш, эргүү юм бэ. Тэгснээ салъя гэхээр амиа хорлоно гэдэг байсан ч гэнэ үү. Хэдэн он бэ. Салъя гэж гуйдаг байсан ч гэх шиг. Би бараг гуйж салсан шдээ юу вэ? Араар тавихад нь боломж олгоод л аймар тэнэг удаан тэссэн шдээ харин ч. Тийм ядчихсан арга хэрэглэж үхнэ, мүхнэ гэдэг хүн биш шүү жоохон хүүхэд байгаа бишдээ.
Та хэд бас шүүлтүүртэй ялгаж тунгаагаарай. Түрүүлж дуугарсан хүнийх нь зөв байдаггүй шүү. Бас эрэгтэй хүн өөрийгөө өмөөрөх эрхтэй. Шалчигналаа гэдэг үгээр олон хүн эрхээ хориулсан байдаг. Үнэхээр би тэр хүний хэлсэн зүйлүүд үнэн бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Өөрөө уучлалтаа гуйгаад ярьсан юмаа залруулна биз. Гэмээ ухаараад амны алдаа хийснээ ухаарвал МУЖИК зангаа гаргаж дуугүй байя. Үнэхээр үгүй ээ гэвэл намайг гүтгэсэн хэргээр хуулийн байгууллагад хандана” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
