Нийслэлийн прокуророос “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
2025 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн. Мэдээллийн дагуу 2025.04.17-ны өдөр хэрэг бүртгэл нээсэн.
Уг тогтоолын дагуу хүлээн авч хянаад “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан байж болзошгүй”, “Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй” гэх асуудлаар хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тухайн этгээдийг яллагдагчаар татах зарчимтай. Өнөөдрийн байдлаар хэрэгт хэн нэгэн хуулийн этгээд, хүнийг холбогдуулж татаагүй байгаа гэлээ.
