Сүхбаатар аймаг, Халзан сум Сайншанд багийн “Хужиртай” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 13:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Хатавч багийн Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан, Асгат сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж ,15:50 цагт унтрааж, хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай өртөж шатсан.
