Өнөөдөр:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.  Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус дулаан, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 26, 29-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.