Булган аймаг, Хангал сум Сөрт багийн “Дээд гурван- Эвэртэй” гэдэг газар ойн түймэр гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 04.27-ны өдрийн 06:15 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 20 га ойн талбай шатсан.

Булган аймаг, Орхон сум Ар булаг багийн “Ар булаг”-ийн даваа гэдэг газар  хээрийн түймэр гарч, 04.28-ны өдрийнг 00:35 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 0.2 га талбай өртөж шатсан.